Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг ДОХ-той тэмцэх өдөр болгон олон улсад тэмдэглэдэг билээ. Энэ жил "Асуудлыг шийдье, ДОХ-ын арга хэмжээг сайжруулъя" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

ДОХ нь вирусаар үүсгэгддэг бөгөөд тэр вирусийг ХДХВ буюу хүний дархлалын хомстолын вирус (ХДXВ) гэж нэрлэдэг. ХДХВ нь дархлалын тогтолцоог дарангуйлснаар бие махбод аливаа халдвартай тэмцэх чадваргүй болдог ба хүн өөр төрлийн өвчинд эмзэг болдог байна. Дархлалын тогтолцоо алдагдаж халдвартай тэмцэх чадваргүй болсон тохиолдолд Дархлалын олдмол хомсдол (ДОХ) хэмээн нэрлэдэг.

Ямар замаар дамжих вэ?

  • Хамгаалалтгүй бэлгийн хавьтал (үрийн шингэн, үтрээний шүүрэл)
  • Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэх
  • Халдвартай эхээс хүүхдэд төрөхөөс өмнө, төрөх үед, төрсний дараа хөхний сүүгээр дамжиж болно