Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадмын баярт энэ өдрийн халуун мэндийг Нийслэлийн Өргөө амаржих газрын нийт хамт олны нэрийн өмнөөс Та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Монгол түмний төрт ёс, түүх соёл, өв уламжлал үеийн үед өвлөгдөн хадгалагдаж, эв нэгдэл, эх оронч үзэл, үндэсний бахархал бидний үнэт зүйл болсоор ирсэн билээ. Энэхүү эрхэм өвийг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, Монголынхоо ирээдүй болсон үрсийг эрүүл энх, аз жаргалтай өсгөн хүмүүжүүлэх нь бид бүхний эрхэм үүрэг юм.

Энэ сайхан баярын өдрүүдэд Монголын айл өрх бүрт аз жаргал, элбэг дэлбэг байдал, инээд хөөр, энх амгалан бялхаж, үндэсний их баяр наадам маань төрт ёсны сүр хүч, түмэн олны эв нэгдлийг бэхжүүлсэн сайхан баяр болон өргөн дэлгэр сайхан болохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Монголын үрс маш олон болтугай!

Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга

Н. БАТСАЙХАН