Харьяа эрүүл мэндийн байгууллагын сувилахуй, эх барихын хүний нөөцийг нэмэгдүүлэх, сурталчлах, нэр хүндийг өсгөх зорилгоор тухайн дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийн дунд сувилагч, эх баригч мэргэжлийг сурталчлах, ‘’Миний мэдэх сувилагч, эх баригч’’ эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулах Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдамжийн дагуу 2025 оны 4-р сарын 24-ны өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 50-р дунд сургуулийн 12-р ангийн сурагчдад Сувилахуй эрхэлсэн орлогч дарга Д.Уламбаяр, Төрөх,төрсний дараах тасгийн арга зүйч Д.Баярмаа, Дутуу тээлтийн тасгийн арга зүйч Э.Сүлдмаа нарын бүрэлдэхүүнтэй сувилагч, эх баригч мэргэжлээ сурталчлан, “Миний мэдэх сувилагч,эх баригч” сэдвээр эссэ бичлэгийн уралдаан амжилттай зохион байгуулж шалгарсан сурагчдад гарын бэлэг өгч урамшууллаа.
