Эрүүл мэндийн сайдын “Өсвөр үеийнхэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ”-ий 2024 оны журмын дагуу Нийслэлийн Өргөө амаржих газраас “Өсвөр насны охид, хөвгүүдийн нөхөн үржихүй” сэдэвт сургалтыг 9-11-р ангийн 638 сурагчдын дунд зохион байгууллаа. Үүнд:
· “Оюуны Ундраа сургууль”–д 2025 оны 04 сарын 24-ний өдөр
· “Нийслэлийн ерөнхий боловсролын 40-р сургууль”–д 2025 оны 04 сарын 25-ны өдөр
· “Нийслэлийн ерөнхий боловсролын 13-р сургууль”–д 2025 оны 05 сарын 01-ний өдөр
· “ДХИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль”–д 2025 оны 05 сарын 08-ны өдөр
· “Өсвөрийн зохион бүтээгчдийн сургууль”–д 2025 оны 05 сарын 09-ний өдөр

