Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Эрүүл мэндийн сайдын “Өсвөр үеийнхэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ”-ий 2024 оны журмын дагуу Нийслэлийн Өргөө амаржих газраас “Өсвөр насны охид, хөвгүүдийн нөхөн үржихүй” сэдэвт сургалтыг 9-11-р ангийн сурагчдын дунд зохион байгууллаа. Үүнд:

·         Оюуны Ундраа сургууль–д 2025 оны 04 сарын 24-ний өдөр

·         Нийслэлийн ерөнхий боловсролын 40-р сургууль–д 2025 оны 04 сарын 25-ны өдөр

·         Нийслэлийн ерөнхий боловсролын 13-р сургууль–д 2025 оны 05 сарын 01-ний өдөр

·         ДХИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль–д 2025 оны 05 сарын 08-ны өдөр

·         Өсвөрийн зохион бүтээгчдийн сургууль–д 2025 оны 05 сарын 09-ний өдөр