2025 оны 05 сарын 28-нд Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ чанар аюулгүй байдлын алба, Төрөх төрсний дараах тасгаас ТТДТ-ийн ариун цэврийн өрөөний дэмжлэгт орчныг бүрдүүлэх “ЭЭЖ МИНЬ” Төслийн үйл ажиллагааг ЭЭЖ МИНЬ ТӨСЛИЙН БАГТАЙ хамтран амжилттай зохион байгууллаа.
Төслийн үйл ажиллагааг НӨАГ-ын Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга АУ-ны Доктор С.Мөнхзул нээж үг хэлж, Эрүүл Мэндийн Яам-ны Санхүү, эдийн засгийн бодлогын газрын дарга Э.Мөнхсүх, Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн Зүүн өмнөд Азийн болон Монгол талыг хариуцсан бүсийн менежер Tony Crooks, Zorig Foundation -ийн гүйцэтгэх захирал Б.Цолмон, ЭЭЖ минь төсөл-ийн багийн ахлагч Д.Давааням, Ерөнхий спонсор Монголын эмэгтэйчүүдийн сан/Mongolian Women's Fund-ийн гүйцэтгэх захирал Б.Агни, Ийм БолГоё-ын гүйцэтгэх захирал Б.Энхжин нарын зочид төлөөлөгчид оролцож чин сэтгэлийн талархлаа илэрхийллээ.
НӨАГ-аас Төслийн багийн хамт олон болон Ерөнхий ивээн тэтгэсэн Монголын эмэгтэйчүүдийн сан/Mongolian Women's Fund-д Талархлын гэрчилгээ гардуулж, FOXY Mongolia брэндээс 150 эх нярайд сэтгэлийн бэлэг гардууллаа.
“ЭЭЖ МИНЬ” Төслийн багаас НӨАГ-тай Хамтран ажиллах гэрээний хүрээнд тус амаржих газрын Төрөх төрсний дараах тасгийн эхчүүдийн ариун цэврийн өрөөнд Бидэ суултуур-16 ширхэг, Ариун цэврийн өрөөнд дуудлагын хонх -3 ширхэг, цаг-2 ш, ариун цэврийн өрөөнд аюулгүй байдлыг хангах бариул-10ш, өлгүүр-16 ширхэгийг суурилуулж дэмжлэгт орчныг бүрдүүлсэн Ерөнхий спонсор Монголын эмэгтэйчүүдийн сан/Mongolian Women's Fund Сангийн хамт олондоо чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.
Эх, нярай, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжиж тав тухтай, халуун, дулаан, ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэхэд сэтгэл, зүтгэл гаргаж санаачлагатай ажилласан “ЭЭЖ МИНЬ” Төслийн багтаа чин сэтгэлээсээ баярлалаа.
Та бүхний санаачлага олон эхчүүдэд хайр, халамжийг мэдрүүлж байгаад баяртай байнаа.
Эрүүл, аюулгүй орчны төлөөх сайн үйлс тань улам өргөжин дэвжих болтугай.





