Уг эрдэм шинжилгээний хурлыг НӨАГ-ын “Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасаг”-аас санаачлан Монгол-Австралийн Эрүүл мэндийн холбоо(MAMA), Монголын Эмэгтэйчүүдийн Мэс засал, Дурангийн нийгэмлэг, АШУҮИС-ийн АУС-ийн Эх барих эмэгтэйчүүдийн судлалын тэнхимтэй хамтран зохион байгууллаа.
Тус хуралд хамтын ажиллагааны хүрээнд MAMA - Mongolia Australia Medical Affiliation, Epworth Freemasons, Royal Womens hospital, Austin эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх зэргийн эмч нар, хурлын хүндэт зочид Kym Jansen, Samantha Hargreaves, Emma Readman нар зочин илтгэлүүдээр оролцож, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эх хүүхдийн үндэсний төв, 육아정책연구소 БНСУ-ын Хүүхэд хамгаалал,боловсролын институтаас төлөөлөгч нар уригдан, Нийслэлийн Хүрээ амаржих газар, Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II, АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлэг, CLWH үр шилжүүлэн суулгах төв зэрэг Монголын эх барих эмэгтэйчүүдийн томоохон эмнэлгүүдийн 15 эмч судлаач нар хүрэлцэн ирж эрдэм шинжилгээ судалгааны ажлаасаа танилцууллаа. Хуралд гадаад болон дотоодын төлөөлөгчид, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, нярайн эмч, резидент эмч нар нийт 216 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо.
Хурлаар эх барих, эмэгтэйчүүдийн салбарын тулгамдсан асуудлаар чухал илтгэлүүдийг хэлэлцүүлж, эх барих эмэгтэйчүүдийн салбарт гарсан хөгжил дэвшлүүд, өөрсдийн туршлагаа хуваалцсан ач холбогдолтой байлаа. Хурлын үйл ажиллагаанд хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон нийт оролцогчид, илтгэгчид болон хамтран зохион байгуулагчид, хурлын үйл ажиллагааг ивээн тэтгэгч @Darvipharma Monos Pharma Trade - Монос Фарм Трейд Монос Эмийн Үйлдвэр @Амумедххк @noveltyuniverse @proliance @megawecare Himalaya Mongolia Denk Pharma Mongolia нартаа талархал илэрхийлье.
