2025 оны 06-р сарын 25-ны энэхүү өдөр Нийслэлийн Өргөө амаржих газрын дэргэдэх цэцэрлэгийн нээлт болж өндөрлөлөө. Тус цэцэрлэг нь Нийслэлийн Боловсролын газрын байгууллагын дэргэдэх гучин нэгдэх цэцэрлэг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын хувьд анхдагч, эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх гуравдах цэцэрлэг юм. Энэхүү цэцэрлэгт Нийслэлийн Өргөө амаржих газрын эмч, эмнэлгийн ажилчдын хүүхдүүд суралцах юм. Эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа нийгмийн асуудал, тэр дундаа хүүхдүүдийн ирээдүй хөгжил, боловсролд үнэтэй хөрөнгө оруулалт хийж буй явдал юм. Энэхүү цэцэрлэгийг бүтээн байгуулахад санхүүгийн дэмжлэгээр үнэтэй хувь нэмэр оруулсан “Айвико” ХХК тарилгын шингэний үйлдвэр, болон “Хангай” Ротари Клубийн хамт олонд эмч, эмнэлгийн ажилтнууд мөн ирээдүйд суралцах багачуудынхаа өмнөөс Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Н. Батсайхан талархсанаа илэрхийлж байна. Мөн энэхүү баярт үйл явдлыг маань хуваалцахаар ирсэн Нийслэлийн Боловсролын газрын дарга Б. Амартүвшин, Айвико тарилгын шингэний үйлдвэрийн гүйцэтгэх захирал Л. Цэрэндорж, Цэцэрлэгийн төслийг дэмжиж хөрөнгө оруулсан Ноён Жон, Ноён Грег, Ноён Дарлингтон, Арис, “Хангай” Ротари клубийн ерөнхийлөгч Б. Эрдэнэбулган мөн “Хангай” Ротари клубийн 3450-р тойргийн 9-р бүсийн захирагч Б. Долгорсүрэн, 10-р бүсийн захирагч Б. Жавхлан, “Хангай” ротари клубийн хамт олон хүрэлцэн ирлээ. Мөн цэцэрлэгийн маань зохион байгуулалт, тавилгын аюулгүй байдалд анхаарал хандуулан сэтгэлээ шингээн засварын ажлыг гүйцэтгэсэн Д. Мөнхжаргал, “Модерн Декор” ХХК захирал Г. Бямба- Эрдэнэ мөн морин хуурч Мөнхболд, ерөөлч Ганбаатар нартаа Нийслэлийн Өргөө амаржих газрын удирдлага, эмч, эмнэлгийн ажилтнуудын өмнөөс талархсанаа илэрхийлж байна.
Хангай Ротари Клуб Rotary Club of Khangai

