Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн алба, боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, хууль эрх зүй, хөдөө аж ахуй болон төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт бүтээлээрээ манлайлсан эрхэм хүндтэй хүмүүсийг Монгол Улсын төрийн дээд одон медалиар шагнасан юм.
Монгол улсын төрийн дээд одон, медалиар энгэрээ мялаасан шилдэг ажилчиддаа Нийслэлийн Өргөө амаржих газрын удирдлага, хамт олны зүгээс та бүхэндээ ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.

