Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эмнэлгийн ажилчдын баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.

Нийслэлийн Өргөө амаржих газар нь “Эмнэлгийн ажилчдын баяр”-т зориулсан Хүндэтгэлийн үйл ажиллагааг 2025 оны 08 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

Хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагааны үеэр Эрүүл мэндийн салбарт гарамгай амжилт гарган ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ хүндэтгэл үзүүллээ. Үүнд:

  • Монголын сувилагчдын нийгэмлэгийн "ГАВЬЯАТ СУВИЛАГЧ" тэмдэгээр МЭС ЗАСАЛ, МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ-ийн туслах сувилагч Г. Сүрэн. НЯРАЙН ТАСАГ-ийн сувилагч Б. Адууч, дархлаажуулалтын сувилагч С. Баасанжав
  • Эрүүл мэндийн яамны "ЖУУХ БИЧИГ"-ээр МЭС ЗАСАЛ, МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ-ийн туслах сувилагч Ц. Хэрлэн, мэс заслын сувилагч Г. Оюун-Эрдэнэ. НЯРАЙН ТАСАГ-ийн сувилагч Б. Нарангэрэл, туслах сувилагч С. Ууганцэцэг. ХАНГАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АЖ АХУЙН АЛБА-ны асрагч Ж. Март, О. Энхцэцэг, цахилгаанчин Х. Даваадорж, С. Наранхүү. ИНЖЕНЕР ТЕХНИКИЙН АЛБА-ны хүчилтөрөгчийн операторич Ө. Отгон. ХАЛДВАР, СЭРГИЙЛЭЛТ ХЯНАЛТЫН АЛБА-ны ариутгагч Г. Ганчимэг, Халдварын сэргийлэлт хяналтын эмч Б. Халиунаа, ариутгагч Д. Жавзандулам, М. Мягмар. ЭРСДЭЛТЭЙ ЖИРЭМСНИЙ ТУСЛАМЖИЙН ТАСАГ-ийн асрагч Ж. Мөнхрагчаа нар шагнагдлаа.
  • Эрүүл мэндийн яамны "ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" тэмдэгээр СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА-ны дарга Б. Оюунсайхан. МЭС ЗАСАЛ, МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ-ийн туслах сувилагч Б. Бямбасүрэн, асрагч Ч. Нэргүйбаатар, цус сэлбэлт хариуцсан сувилагч Д. Цогзолмаа, ЭРСДЭЛТЭЙ ЖИРЭМСНИЙ ТУСЛАМЖИЙН ТАСАГ-ийн асрагч Б. Баярмаа, Б. Долгорсүрэн, Л. Ачцацрах. НЯРАЙН ТАСАГ-ийн туслах сувилагч Г. Отгонцэцэг. ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМГЭГ СУДЛАЛЫН ТАСАГ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Т. Мөнхзул, асрагч У. Жавзмаа. ХАЛДВАР, СЭРГИЙЛЭЛТ ХЯНАЛТЫН АЛБА-ны ариутгагч Г. Туул. ХАНГАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АЖ АХУЙН АЛБА-ны слесарь Б. Амаржаргал нар шагнагдлаа.
  • Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын "ХҮНДЭТ ТЭМДЭГ"-ээр СЭРГЭЭН ЗАСАХ, УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ-ийн сувилагч Б. Буянхишиг. ТӨРӨХ, ТӨРСНИЙ ДАРААХ ТАСАГ-ийн эх баригч Р. Амаржаргал. МЭС ЗАСАЛ, МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ-ийн мэс заслын сувилагч Г. Туяамаа. ХАНГАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АЖ АХУЙН АЛБА-ны асрагч Д. Цэндээ. ХҮЛЭЭН АВАХ, ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТАСАГ-ийн асрагч П. Баярмаа.
  • Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын "ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ" ХАЛДВАР, СЭРГИЙЛЭЛТ ХЯНАЛТЫН АЛБА-ны ариутгагч Ц. Алимаа. МЭС ЗАСАЛ, МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ-ийн эрчимт эмчилгээний эмч С. Дүүрэнбаяр. ТӨРӨХ, ТӨРСНИЙ ДАРААХ ТАСАГ-ийн эх баригч П. Түвшинтунгалаг. ЭМ ЗҮЙН АЛБА-ны эм зүйч Б. Урангоо
  • Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын "ХҮНДЭТ ҮНЭМЛЭХ"-ээр ХАНГАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ АЖ АХУЙН АЛБА-ны мужаан Б. Батболд

Монгол хүн бүрийн эрүүл саруул, аз жаргалтай амьдралын төлөө эрүүл энхийн манаанд зүрх сэтгэлээ зориулан хөдөлмөрлөж байгаа Нийслэлийн Өргөө амаржих газрын хамт олон болон эрүүл мэндийн салбарын нийт ажилтан, албан хаагчиддаа баярын мэнд хүргэе.