Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Нийслэлийн Өргөө амаржих газраас “Womens health in focus: Evidence, Practice and Progress” сэдэвт workshop сургалтыг 2025 оны 09 сарын 06-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус дадлага сургалтад зочин илтгэгчээр Австрали Улсын Монаш их сургуулийн профессорууд, АШУҮИС-ийн Сэргээн засах анагаах ухааны тэнхим, Эх барих, эмэгтэйчүүдийн тэнхим, ХСҮТ болон ЭСҮТ-ийн мэргэжилтнүүд оролцож, эмэгтэйчүүдийн аарцгийн ёроолын хөдөлгөөн засал, эмэгтэйчүүдийн гадна бэлэг эрхтний эмгэгүүд, хавдрын урьдал эмгэг ба хавдар, Эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн чиглэлээр

I Удиртгал лекц

II Бүлгийн дадлага сургалт гэсэн 2 хэсгийн хүрээнд 70 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэдлэг, ур чадварыг олгосон сургалт болж өндөрлөлөө

“Womens health in focus: Evidence, Practice and Progress” дадлага сургалтад хүрэлцэн ирсэн хүндэт зочид, нийт оролцогчид, хурлыг ивээн тэтгэсэн Alpen Pharma Group Тимус Фарма - Timus Pharma Denk Pharma Mongolia Novelty Universe Pharma /Новелти Юниверс Фарм та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье