Нийслэлийн өргөө амаржих газар, БНСУ-ын Эх, нярайн эрүүл мэндийн холбоо болон KICCE /Korea Institute of Child Care and Education/ Хүүхэд асаргаа, боловсролын институттай хамтран Монгол Улсад анх удаа хэрэгжүүлж буй "Төрсний дараах асаргаа, сувилгааны, эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэх" сургалт нь 2025 оны 09 сарын 15-ны өдөр албан ёсоор нээлтээ хийж, сургалтаа эхлүүллээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр , НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Навчаа, Сургалтын ерөнхий хариуцагч, БНСУ-ын Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Илсан эмнэлгийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмч, профессор, Бүсийн эх нялхсын эрүүл мэндийн төвийн дарга Ким Хи Сон болон НӨАГ-ын удирдлагууд, эмч, эмнэлгийн мэргэжилтэн нар оролцож, хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, мэдлэг, туршлага солилцохын ач холбогдлыг онцоллоо.
БНСУ-ын Эх, нярайн эрүүл мэндийн холбоо болон KICCE /Korea Institute of Child Care and Education/ Хүүхэд асаргаа, боловсролын институтын хамт олонд НӨАГ-ийн нийт эмч албан хаагчид болон эх, нярайн өмнөөс талархал илэрхийлье
