Жил бүрийн 9 дүгээр сарын 17-ны өдрийг дэлхий нийтээр “Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр” хэмээн тэмдэглэдэг. 2025 оны хувьд "НЯРАЙ БОЛОН ХҮҮХЭД БҮРД АЮУЛГҮЙ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЦГЭЭЕ” уриатайгаар тэмдэглэж байна.
Энэ хүрээнд Нийслэлийн Өргөө Амаржих Газраас “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ, СУРГАЛТ”- ыг амжилттай зохион байгууллаа.
Уг арга хэмжээ нь Нярай болон хүүхдийн аюулгүй байдалд бүх талын оролцоог хангах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, аюулгүй тусламжийн шинэ санаачлага, туршлагыг түгээх зорилготой юм.
Энэхүү өдөрлөгийн онцлог нь ДЭМБ-аас дэвшүүлсэн “Нярай болон хүүхэд бүрд аюулгүй тусламж үйлчилгээ үзүүлье” уриатай 5 үндсэн зорилтыг хөрвүүлж, 156 эмч, эрүүл мэндийн ажилтнууд, 213 иргэд үйлчлүүлэгчид, эцэг эх, асран хамгаалагч олон нийтэд зориулан сургалт мэдээллийг түгээлээ.
ДЭМБ-аас дэвшүүлсэн 5 зорилт:
Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдрийн хүрээнд зохион байгуулж буй энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгийн арга хэмжээ нь ирээдүй болсон хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, эрүүл өсөж бойжих орчныг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа бөгөөд бүх талуудын хамтын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн юм.
ДЭМБ-аас дэвшүүлсэн 4 чиглэлийн зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллахыг санал болгосон билээ. Үүнд:
Эцэг эх, асран хамгаалагчид та бүхнийг төрсөн цагаас нь эхлэн хүүхдийнхээ аюулгүй байдалд анхаарч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдалд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас эцэг эх, асран хамгаалагчид, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, эрүүл мэндийн салбарын удирдагчид, сурган хүмүүжүүлэгчид болон олон нийтийг нярай болон хүүхдийн тусламж үйлчилгээнд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд бүрийн аюулгүй, эрүүл орчинд өсөн бойжих эрхийг хангахын төлөө хамтдаа нэгдэхийг уриалж байна.
Хүүхдийн аюулгүй байдал бол зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш, харин нийгмийн нийтлэг хариуцлага юм.
Тиймээс хүүхдийн тусламж үйлчилгээний аюулгүй байдлыг сайжруулахад хүн бүрийн оролцоо чухал билээ.
Тус амаржих газартай хамтран ажилладаг ABICO Mongolia-ны Pigeon Mongolia брэнд нь Нярай хүүхдийн аюулгүй байдлыг хангахад дуу хоолойгоо илэрхийлэн өдөрлөгийн үйл ажиллагааг ивээн тэтгэж оролцсонд баярласнаа илэрхийлье.
