Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Нийслэлийн Өргөө амаржих газар нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Эх, нярайн эрүүл мэндийн холбоо болон Хүүхэд асаргаа, боловсролын институттай хамтран Монгол Улсад анх удаа “Төрсний дараах асаргаа, сувилгааны эрүүл мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр"-ийн хүрээнд онол, дадлагын сургалтыг 14 хоногийн хугацаанд амжилттай зохион байгуулж дууслаа. Тус хөтөлбөрт:

  • Нийслэлийн Өргөө амаржих газраас 13 мэргэжилтэн
  • Нийслэлийн Хүрээ амаржих газраас 4 мэргэжилтэн
  • Нийслэлийн Амгалан амаржих газраас 1 мэргэжилтэн
  • Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвөөс 1 мэргэжилтэн нийтдээ 19 эмнэлгийн мэргэжилтэн амжилттай хамрагдлаа.

Энэхүү онол, дадлага хосолсон сургалт нь шинжлэх ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсрол, зөвлөгөө олгох, төрсний дараах эхийн сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, эх болон нярайд чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулаад зогсохгүй, төрсний дараах тусламж үйлчилгээний чанарыг шинэ шатанд гаргах чухал алхам боллоо.