11-Р САРЫН 17-ны өдрийг "ДУТУУ ТӨРӨЛТӨӨС СЭРГИЙЛЭХ ДЭЛХИЙН ӨДӨР" буюу дутуу төрөлтөөс сэргийлэх, дутуу төрсөн нярайн эрүүл мэндийг хамгаалахад бүх нийтийн анхаарлыг хандуулах өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийн хүрээнд Нийслэлийн Өргөө амаржих газрын зүгээс Дутуу тээлтийн тасгаас "ДУТУУ ТӨРӨЛТӨӨС СЭРГИЙЛЭХ НЬ" сэдэвт өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн хүрээнд
- ЭМЯ-ны Эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн, АУ-ны доктор, дэд профессор Б. Болорчимэг "Дутуу төрөлтөөс сэргийлэх арга замууд" лекц
- Нярайн тасгийн эрхлэгч, АШ-ны магистр, Хүүхдийн ахлах зэргийн эмч Б. Өлзийхишиг "Дутуу нярайн онцлог, эмчилгээ, оношилгоо урт хугацааны хяналт" лекц
- Өөжинмед үр шилжүүлэн суулгах төвийн эмэгтэйчүүд, үргүйдэл, дүрс оношилгооны эмч, АУ-ны магистрант Т. Ганжигүүр "Өсөлтгүй жирэмслэлт ба түүний генетикийн шалтгаан, оношилгоо" лекц
- Нийслэлийн Өргөө амаржих газрын Нярайн тасгийн арга зүйч Ч. Баасанжаргал "Дутуу нярайн асаргаа, сувилгааны онцлог" лекц сэдвүүдээр эмч, эмнэлгийн албан хаагчдад сургалт зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгийг зохион байгуулахад хандив, туслалцаа үзүүлсэн Витамед Прогресс ХХК-д талархал илэрхийлье
