Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Нийслэлийн Өргөө амаржих газрын хамт олон 2026 оны 04-р сарын 21-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж буй “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ийн арга хэмжээнд амжилттай оролцлоо.

Өдөрлөгийн үеэр:

  • Эмэгтэйчүүдийн хэт авиан шинжилгээ
  • Эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн зөвлөгөө
  • Цусан дахь сахар тодорхойлох шинжилгээ
  • Дотоод шүүрлийн эмчийн зөвлөгөө
  • Нярайн асаргаа, хөхөөр хооллолт
  • Жирэмслэлт, төрөлт, төрсний дараах үеийн эрүүл мэндийг боловсрол олголт
  • Жирэмсний үеийн сэтгэл зүй, Төрсний дараах сэтгэл гутралаас урьдчилан сэргийлэх гарын авлага зэргийг бэлтгэн 356 иргэд, үйлчлүүлэгчдэд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ хийж зөвлөгөө мэдээлэл өглөө.